Testimonial

Арьсны сорви арилгах эмчилгээний багц

2019-08-02

-Чой эмч надад чин сэтгэлээсээ санаа тавьж эмчилгээг нарийн тайлбарлаж өгсөн. Үнэхээр мэргэжлийн!

Би энэ жил коллежид элсэн орж байгаа. Үүнтэй холбогдуулан аав, ээж 2 маань миний нүүрэн дээр батганаас болж үүссэн сорвийг эмчлэхээр шийдсэн юм л даа. Хамгийн сайн арьсны эмнэлгийг хайж хэдэн долоо хоног судалсны эцэст Laprin эмнэлгийг сонгосон.


-Энэхүү эмчилгээнд хамрагдсан өөр нэгэн үйлчлүүлэгчийн зураг. 

Миний сонгосон эмчилгээ нь 3 сарын хугацаатай програм байлаа. (Би одоохондоо Солонгосд байгаа ч өөр улсад коллежид сурах учраас явахаасаа өмнө илүү үр дүнтэй эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа Openbay-д хэлсэн юм.)

Нэгдүгээрт, одоо нүүрэн дээр гарсан байгаа батга болон улайлтыг эмчлэх (3 удаагийн): нөсөөжилтийн эсрэг V-beam лазер.

Хоёрдугаарт, үүссэн сорви болон нүхжилтийг арилгах (3 удаагийн): Legato сорвины лазер эмчилгээ + LDM усны дуслаар нүүрний арьс чангалах + Режуран тарилга



-Энэхүү эмчилгээнд хамрагдсан өөр нэгэн үйлчлүүлэгчийн зураг. 

Эцэг, эх маань төлбөр хийсэн учраас эмчилгээний зардал хэд болсныг би мэдээгүй л дээ. Гэвч багцын эмчилгээнд хамрагдснаас гадна Openbay-ээр дамжуулан цаг авсан учир нийт төлбөрөөс 40% хөнгөлсөн гэсэн шүү.

Эмчилгээг эхлүүлээд нэг сар өнгөр байгаа бөгөөд мэдэгдэхүйц үр дүнг хэдийнэ харагдаж байгаа. Миний арьсанд гарсан өөрчлөлтөөс гадна Laprin эмнэлгийн эмч, хамт олны үйлчилгээнд үнэхээр сэтгэл хангалуун байна.