Testimonial

Цайруулах дусал. Солонгос охидын гэрэлтсэн цагаан арьсны нууц!

2019-08-02

Өнгөрсөн Бямба гарагт би анх удаа цайруулах дуслыг Пеюм Мёнгдонг эмнэлэгт хийлгэсэн. Beyonce энэ дуслыг хийлгэдэг гэж сонссон. Түүнийг хэдэн удаа хийлгэснийг мэдэхгүй ч түүний арьсны өнгө өмнөхөөсөө илүү гэрэлтсэн, цайвар болсон байна билээ. Би ганцхан удаа дусал хийлгээд мэдэгдэхүйц цайрна гэж бодоогүй ч туршиж үзмээр санагдсан юм л даа.



Цайруулах тариа нь глутатион агуулдаг бөгөөд хүмүүс snow white буюу цасан цагаан гэдэг нэрээр нь мэдэх байх. Энэхүү тариа нь элэгний хоргүйжүүлэх үйлчилгээг эрчимжүүлэн ядаргаа тайлахаас гадна арьсны меланин агуулсан нөсөөг багасгаснаар цайруулах нөлөө үзүүлдэг гэж сонссон. Солонгосчууд 2-3 өдрийн зайтай 10 дусал хийлгэдэг юм билээ.



Би Солонгосд 5 хонох учир бүтэн курс эмчилгээ хийлгэж амжихгүй л дээ. Гэхдээ эхний дусал хийлгэсний дараа бүхэл бие маань сэргээд ирж байгаа нь мэдэгдэж байна. Нутаг буцахаасаа өмнө заавал эргэн ирж дахиад нэг удаа цайруулах дусал хийлгэнэ. Эмнэлгийг танилцуулж эмчилгээг зохион байгуулж өгсөн Openbay-ийн хамт олонд баярлалаа!