Testimonial

Арьс арчилгааны алдартай эмнэлэгт хамт олонтойгоо үйлчлүүсэн нь! – 05- Режуран –V line тодруулах.

2019-08-02

Өнгөрсөн 8 дугаар сард хамт ажилладаг 7 хүнтэй нийлээд Солонгос Улсыг зорив. Openbay бидэнд зориулан Laprin эмнэлэг дээр хамт олноороо үйлчлүүлэхээр бүгдийг зохион байгуулж өгсөн. Би анх удаа БНСУ-д гоо сайхны үйлчилгээнд орж байгаа минь энэ байлаа. Очихоосоо өмнө хүмүүсийн эерэг сэтгэдлийг ихээр уншиж, сонссон учир догдлож байсан шүү!



-Мэдээ алдуулах тос түрхээд 20 минул хүлээж байгаа нь. Хоёр ортой өрөөнд нөхөртэйгээ хамт орсон нь таалагдсан.

Би бусад хүмүүстэй адил багц дээр нэмээд хэдэн тарилга, лазер эмчилгээ хийлгэсэн. 

Зое хэлэхдээ Режуран эмчилгээ нь яргай загасны хандаар арьсны коллагены нөхөн төлжилтийг өдөөгч сүүлийн үед тренд болж буй үйлчилгээ гэсэн. Үүн дээр нэмээд арьс цайруулах лазер эмчилгээг нүдний доод зовхидоо хийлгэсэн.


-Чой эмч арьс цайруулах эмчилгээ хийж байгаа нь. Мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж байгаа биз-





-Режуран эмчилгээг хийлгэхэд үнэхээр их өвдсөн шүү-

Өмнө нүүрэндээ тариа хийлгэж байгаагүй болохоор хэр их өвдөхийг нь төсөөлөө ч үгүй байсан л даа. Би өвдөлт тэсвэрлэхдээ муу, нүүрэндээ тариулах нь миний тэсч чадахаас хэтэрсэн өвдөлт байсан.


-Нүүрний хэлбэр засах тариа хийлгэж байгаа нь-

Миний нүүрний хэлбэр дугуй учир Чой эмч V line тодруулах тариа хийлгэхийг зөвлөсөн юм. Нэг биш хэд хэдэн удаа асуудалтай хэсгүүддээ тариулсан ч өвдөлт нь Режуран тариулахаас бага байлаа. 

Одоо эмчилгээ хийлгэснээс хойш 6 сар өнгөрчээ. Нүүрэндээ иллэг хийлгэснээс өөр үйлчилгээнд ороогүй болохоор дахин Солонгосд очиж давтан эмчилгээнд орохоор төлөвлөж байгаа. Openbay-ийн хамт олондоо баярлалаа.