Testimonial

Хүйтэн тураах эмчилгээ! K slimming-тэй танилцсан нь!

2019-08-02

Хүйтэн жингээр тураах үйлчилгээний талаар би олон сэтгэдэл уншсан ч хүмүүсийн сэтгэдэл хоорондоо  их ялгаатай байсан учраас бага зэрэг төөрөгдөж байсан л даа. Найз маань надад Openbay талаар хэлсний дараа би тэднээс энэ үйлчилгээний талаар дэлгэрэнгүй, ойлгомжтой тайлбар авсан.

Эхлэл

Би мэдээж бүтэн биеийн үйлчилгээ авахыг хүссэн ч биеийн нэг хэсэг нь 30-40 минут болдгийг мэдээд хэвлийн дээд болон доод хэсэгтээ хийлгэхээр шийдсэн юм. Хүйтэн жин нь миний бодож байсан шиг мөсөн байгаагүй, харин хэн нэгэн миний биен дээр хүйтэн ус асгаж байгаа мэт байлаа. Ерөнхийдөө зүгээр шүү. Аппарат нь маш хүнд харагдаж байсан ба миний биен дээр тавихад хүнд мэдрэгдэж байсан болохоор сувилагч ивээс тавьж өгсөн.

Өвдөх үү?

Эхний 5 минутанд сонин мэдрэмж төрж байсан. Өвдсөн гэхээс илүүтэйгээр хүйтэн, сорох мэдрэмж зэрэг мэдрэгдээд, гэхдээ удалгүй зүгээр болсон. Аппаратыг салгаж авахад ч бас өвдөөгүй. сувилагч миний биенээс гелийг арчиж цэвэрлээд хатуурсан хэсэгт иллэг хийж өгсөн. Зарим хүмүүс хөхөрч, улайсан талаар сэтгэдэл бичсэн байсан ч миний арьс хөхрөөгүй шүү.

Эмчилгээ үнэхээр их таалагдлаа!

Анх удаа хүйтэн тураах эмчилгээ хийлгэсэн минь надаа их таалагдлаа. Боломж гарвал дахиад хийлгэхийг хүсч байна. Ийм амархан жингээ хасахыг хэн хүсэхгүй байхав дээ. Openbay болон 365mc-ийн хамт олондоо маш их баярлалаа.