Testimonial

PRP тарилга! Натурал, гэрэлтсэн арьс!

2019-08-14

БНСУлс дахь хамгийн том эмнэлэгт очсон нь

Би жилдээ 1-2 удаа Солонгос Улсад очдог. Очих бүртээ Openbay-ийн хамт олноос эмнэлгийн үйлчилгээний талаар зөвлөгөө авсдаг ба энэ удаад тарилга хийлгэхээр шийдсэн юм. (Би мэс заслын эмчилгээ хийлгэж байгаагүй ч Солонгосд хийгддэг арьсны эмчилгээнд дуртай.)



-Зөвлөгөө авсны дараа төлбөр хийж буй. Би кредит картаар төлбөрөө хийгээд татварын буцаан олголттой баримт авсан

Би View эмнэлэгт анх удаа ирсэн. Openbay надад олон эмнэлгийн талаар мэдээлэл өгсөн ба би яргай загасны тарилга, арьс гэрэлтүүлэх усан тарилга, арьс чангалах лазер эмчилгээ зэргийг хийлгэсэн. View эмнэлгийн барилга ямар том байсан нь надад бага зэрэг цочирдом байсан шүү. Хамт олон нь ч эелдэг, найрсаг хүлээж авсан.



-Зураг авалт- Тарилга хийсний дараа үр дүнг харьцуулах зорилготой


PRP тарилга

Би өмнө яргай загасны гэх мэт тарилгууд хийлгэж байсан ч энэхүү тарилга миний өөрийн цусыг ашигладгаараа онцлог байлаа. Надад хэлэхдээ, зарим орнуудад PRP тарилга хийхийг хориглодог учир олон тооны хүмүүс энэхүү тарилгыг хийлгэхээр БНСУ-ыг зорьж ирдэг юм байна. Миний өөрийн цусыг хуруу шилэнд аваад тусгай аппаратаар өсөлтийн факторыг цэврээр ялган авсны дараа нүүрний арьсанд минь тарьдаг. Сонсоход л сэргэмээр байгаа биз?



-Тарилга хийлгэхийн өмнө хүлээгээд хэвтэж байгаа нь. Бага зэрэг сандарсан шүү.


Мэдээ алдуулалт

Зое хэлэхдээ, ихэнхи хүмүүс сэрүүн байхдаа энэ ажилабарыг хийлгэдэг. Гэхдээ тэр намайг мэддэг болоод удаж байгаа, намайг өвдөлт тэсэхдээ муу гэдгийг мэддэг учраас 150,000 воноор мэдээ алдуулалт хийлгэхийг зөвлөсөн. (Тэр нь ч зөв сонголт болсон). View мэс ажилбаруудыг хагалгааны өрөөнд, арьс заслын ажилбаруудыг дерматологийн тасагт хийдэг учир миний тарилга 6 давхарт дерматологийн тасгийн эмч, ажилчидаар хийгдсэн юм.


-Та PRP тарилгыг хэсгийн мэдээ алдуулалтын дор хийлгэж болно, гэвч би бүтэн унтуулгатай мэдээ алдуулалт хийлгэхийг сонгосон

Бусдаас эрс өөр эмчилгээ!

PRP миний өмнө нь хийлгэж байсан арьс заслын ажилбаруудаас ихээхэн ялгаатай байлаа. Миний өөрийн цусыг арьс залуужуулах эмчилгээнд ашиглах нь онцгой сонсогдохын дээр аюулгүй байдал дээр ямар ч санаа зовох зүйлгүй. Ажилбар хийгдэх хугацаа нь ойролцоогоор хагас цаг л болсон байх. Мэдээ алдуулалт нь удаагүй учраас надад ядраад байх юм байгаагүй. Яг ажилбар хийгдсэний дараа зүүгээр хатгаснаас болж үүссэн жижиг улайлтууд байсан ч дараагийн өдрөөс бүдгэрч эхэлсэн. Эмнэлгийн ажилтнууд дараагийн өдрөөс эхлэн нүүрээ угааж, будаж болно гэж хэлсэн шүү.



-PRP тарилга хийхийн тулд сувилагч жижигхэн хуруу шилэнд таны цусыг авна. Энэ эмчилгээ үнэхээр төгс сонсогдож байгаа биз! Миний өөрийн цусыг арьсыг минь залуужуулахад хэрэглэнэ гэдэг.


Хамгийн гайхмаар нь юу байсан гээч, тэд хэрэглээгүй үлдсэн бага хэмжээний сийвэнг минь жижиг шилэнд хийгээд надад өгсөн. Дараа нь гэрийн нөхцөлд өөрийн арьс арчилгаандаа хэрэглээрэй гээд. Зое хэлэхдээ, бусад эмнэлгүүд ингэж өгдөггүй гэсэн.



Тэр зөөлнөөр нүүрэнд минь иллэг хийж байгаа нь их таалагдсан шүү.


PRP хийлгэсний дараа

Миний арьс улам илүү гэрэлтсэн болж хүрэхэд илүү чангарсан нь надад мэдэгдэж байна. Өглөө нүүрээ будахад үнэхээр тааламжтай, манай найзууд Солонгосд очоод арьсандаа юу хийлгэчихэв гээд асуугаад л байгаа. Би тэдэнд хэлээгүй л дээ. Дараа жилийн зун Солонгосд эргэн ирж дахиад энэ ажилбарыг хийлгэхээр төлөвлөж байгаа.